“SPARKDAY” төслийн уралдаан зарлагдлаа

Тэсо группээс оюутан залуусын дунд зохион байгуулдаг нийгэмд тулгамдаж буй аливаа нэг асуудалд инновацыг шингээсэн шийдлийг гарган, төсөл болгон хэрэгжүүлэх боломж олгодог “SPARKDAY” төслийн уралдаан гурав дах жилдээ  зарлагдлаа.

Энэ жилийн “SPARKDAY 2024” төслийг олон улсын Төслийн удирдлагын институт “PMI”-ийн Монгол дахь салбар болох “Пи Эм Ай Монголиа Чаптер” хамтран тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан 17 зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор инновацыг шингээсэн төслүүдээр өрсөлдөнө.

Уг төсөлд нийт их дээд сургуулийн 3,4-р курсийн оюутнууд багаар хамтарч оролцоно. Нэг баг гурван гишүүнтэйгээр тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн нэг зорилтыг хангасан үндэсний болоод олон улсын асуудлыг шийдвэрлэх инновацын төсөл байна.

У.Цогжавхлан