Америкийн рэп дуучин Канье Уэст ОХУ-д тоглолт хийнэ

Америкийн рэп дуучин Канье Уэст ОХУ-д тоглолт хийхээр болжээ. Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны төлөөлөгч   бүтэн жил хэлэлцэж байж, гэрээ байгуулсан хэмээжээ. Канье өөрийн төрсөн өдрөөр буюу зургаадугаар сарын 8-нд тоглолтоо төлөвлөжээ.

Барууны хоригт ороод байгаа ОХУ-д ирэх болсон зорилгоо тэр “Москва хотыг үзэх” гэж тодорхойлсон. Тоглолтын дараа Москвагийн томоохон цэнгээний газарт төрсөн өдрийн баяраа хийнэ. Орост этгээд хувцасладаг эхнэр Бьянка Цензоригоо дагуулж ирэх гэнэ.