Европын томоохон хотуудад хэт халж байна

Дэлхий даяар агаарын хэм нэмэгдэж, Европын олон оронд хэт халж байна. “Climate Resilience”-ийн судлаачид 2019-2023 онд дэлхийн 85 хотын агаарын хэмийг судалж үзжээ. Тэд "дулааны улирал" зуны улирлаар хязгаарлагдахаа больж, одоо илүү урт хугацаанд үргэлжилдэг болно гэдгийг тодотгож байна.

Уур амьсгалын судлаач, доктор Ларри Калкштейн тэргүүтэй багийнхны үзэж байгаагаар дулааны улирал дунджаар 214 хоног үргэлжлэх аж. Өмнөх судалгаагаар хүний ​​хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалтад дөрвөн тэрбум хүн удаан хугацаагаар өртжээ. “World Weather AttributionClimate Central болон Улаан загалмайн цаг уурын төвөөс 2024 оны тавдугаар сараас 2025 оны тавдугаар сарын хооронд хийсэн судалгаанд  247 улс орон, нутаг дэвсгэрийн 195-д нь хэт халалт бүртгэгдсэн өдрүүдийн тоо хоёр дахин өсжээ.

Дулааны улирал уртсах нь халуунаас үүдэлтэй өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тогтолцооны ачаалал нэмэгдэж, эмзэг бүлгийн хүн амд тулгарч буй бэрхшээлийг дагуулдаг.  Дэд бүтэцхязгаарлагдмал ногоон байгууламж зэргээс шалтгаалан хотуудад хэт халалт үргэлжлэх хандлага өндөр байгаа аж.

https://www.euronews.com/green/2025/07/06/europes-summer-is-getting-longer-heat-now-lasts-up-to-5-months-in-cities-like-athens-and-t

Сэтгэгдэл үлдээх