Америкийн поп од, жүжигчин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланко нар Калифорни муж улсад хуримаа хийжээ. Санта-Барбара хотод өнгөрсөн бямба гарагт болсон хуримын ёслолд дуучин, ая зохиогч Тейлор Свифт, жүжигчин Пол Радд, Гомезын тоглосон “Only Murders in the Building” цувралд дүр бүтээсэн Стив Мартин, Мартин Шорт зэрэг 170 орчим зочин хүрэлцэн ирсэн талаар “Vogue” загварын сэтгүүлд бичжээ.
Өдгөө 33 настай Гомез, 37 настай Бланко нар нэг жилийн турш болзсоны эцэст 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан юм. Тэд өмнө нь хэд хэдэн хөгжмийн төсөл дээр хамтран ажиллаж байв.
Хос хоёр хайрынхаа түүхийг өгүүлсэн “I Said I Love You First” нэртэй цомгоо энэ оны гуравдугаар сард гаргасан юм. Тэд өмнө нь 2015 онд “Same Old Love”, “Kill Em with Kindness” хэмээх хит дуунууд, 2019 онд Tainy, J Balvin нартай хамтран “I Can't Get Enough” дуугаа гаргаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх