Трамп Харвардын их сургуультай үүсгэсэн маргааныг шийдвэрлэхийн тулд 500 сая ам.доллар төлнө

АНУ-ын засаг захиргаатай үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд Харвардын их сургууль 500 сая орчим ам.доллар төлж, мэргэжлийн сургуулиудад хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварт сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэ талаар Трамп "Тэд ойролцоогоор 500 сая ам.доллар төлөөд мэргэжлийн сургуулиудыг нээж, хүмүүсийг хиймэл оюунтай хэрхэн ажиллах, мөн бусад олон зүйлд сургана. Бидэнд мэргэжлийн сургуулиудад мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байна" гэж Зууван танхим болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хэлжээ. 

АНУ-ын засаг захиргаа, Харвардын их сургууль хоорондын маргаан хавраас эхэлсэн. Трамп өнгөрсөн дөрөвүгээр сард тус их сургуулийн татвараас чөлөөлдөг статусыг хүчингүй болгоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Боловсролын яам Харвардын их сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгох ёстой 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт болон 60 сая ам.долларын урт хугацааны гэрээнүүдийг царцаасан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа сургуулийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж, еврей гаралтай оюутнуудыг үзэн ядалтаас хамгаалахад чиглэсэн гэж тайлбарлаж байв.

Сэтгэгдэл үлдээх