Усны нөөцийг хэмнэх, цэвэр уснаас хамааралтай экосистемийн сүйрлийг зогсоох яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь ойрын 25 жилийн дотор уналтад орох эрсдэлтэй тулгараад байгаа ажээ. Дэлхийн хүн амын тал хувь нь усны хомсдолд аль хэдийнэ ороод байгаа бөгөөд уур амьсгалын хямрал даамжирч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар Дэлхийн усны эдийн засгийн комиссын тайланд дурджээ. Дэлхийн усны систем урьд өмнө хэзээ ч байгаагүй их ачаалалд орж байгаа тул цэвэр усны хэрэгцээ арван жилийн эцэс гэхэд нийлүүлэлтээсээ 40 хувиар давна гэж тайланд дурджээ. Усны эдийн засгийн дэлхийн комиссыг Нидерланд улс 2022 онд байгуулж, олон арван тэргүүлэх эрдэмтэн, эдийн засагчдын бүтээлд тулгуурлан дэлхийн гидрологийн системийн төлөв байдал, тэдгээрийг хэрхэн удирдаж байгаа талаар иж бүрэн ойлголтыг бий болгох зорилгоор байгуулсан.
Дэлхий нийт усны хямралтай байна
Хоёр тэрбум гаруй хүн ундны усны хангамж, 3.6 тэрбум хүн буюу нийт хүн амын 44 хувь нь аюулгүй ариун усны байгууламжаар хангагдаагүй байна. Өдөр бүр 1000 хүүхэд аюулгүй, цэвэр усгүйн улмаас нас барж байна. Энэ арван жилийн эцэс гэхэд цэвэр усны хэрэгцээ нийлүүлэлтээсээ 40 хувиар давах төлөвтэй байна. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд усны асуудал дэлхийн ДНБ-ий найман орчим хувийг бууруулж, ядуу орнууд 15 хувийн алдагдал хүлээхээр байгаа аж.
Энэ хямралыг даван туулах дэлхийн нэгдсэн хүчин чармайлт алга
Дэлхийн усны системүүд хоорондоо уялдаатай байгаа хэдий ч усны талаарх дэлхийн засаглалын бүтэц байдаггүй. НҮБ сүүлийн 50 жилийн хугацаанд ганцхан удаа усны бага хурал зохион байгуулсан бөгөөд зөвхөн өнгөрсөн сард усны асуудлаарх тусгай элч томилжээ.
Уур амьсгал усны хомсдолыг улам хурцатгаж байна
Амазон дахь ган гачиг, Европ, Ази даяар үер бууж, ууланд мөсөн голууд хайлж, үер болон урсдаг ган гачиг зэрэг нь ойрын ирээдүйд улам дордох магадлалтай аж.
Сэтгэгдэл үлдээх