Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухарлаа

"Трансперенси интернэйшнл" байгууллагаас  "Авлигын төсөөлөл-2023" индексийг танилцууллаа. Өнгөрөгч 2023 оны хэмжээнд манай улс 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2022 оны индексээс зургаан байр ухарсан үзүүлэлт аж.

Манай улсын авлигын индексэд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтад:

  • Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах хуулийг батлаагүй. Шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зорилготойгоор шүүн таслах ажиллагаа зохион байгуулж буй
  • Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана гэсэн амлалтын хэрэгжилт хангалтгүй
  • Төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгоо
  • Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн засаглал шударга бус зэрэг эрсдэл багтсан талаар танилцуулсан байна.