Төсвийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэх бөгөөд үүний дараа 14.00 цагаас Боловсролын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Ташрамд, Боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлээс өчигдөр Төв талбайд багш нарын цалинг 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж, тайван жагсаал зохион байгуулсан. Шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн биеэр гарч ирж гардаж авсан бөгөөд Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх