Лондоны Металлын биржид зэсийн үнэ тонн нь 10,500 ам.доллар давжээ. Энэ нь сүүлийн нэг жил гаруй хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж буй бөгөөд сүүлийн байдлаар тонн нь 10,490 ам.доллар байна.
Индонез дэх “Grasberg” уурхайд осол болсон, мөн Өмнөд Африк, Африк дахь уурхайн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэй байгаа нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөллөө.
Түүнчлэн АНУ-д ажилгүйдлийн түвшин өндөр байгаагаас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдэж байна. Бодлогын хүүг бууруулах нь зэс, хөнгөн цагаан зэрэг суурь металлын үнэ өсөхөд нөлөөлдөг.
Сэтгэгдэл үлдээх