Энэ хоёрдугаар сард 128-256 бөхийн нийт 11 барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сард болох барилдаануудын хуваарийг гаргажээ. Хоёрдугаар сард 128-256 бөхийн нийт 11 барилдаан болно.

  • Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
  • 04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • 05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
  • 06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • 07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • 08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
  • 09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
  • 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Мөн "Үндэсний алтан цом"-ын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд болно. Үүнд:

  • 26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь
  • 26-нд 19:45 цагаас Увс & Завхан
  • 27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
  • 27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
  • 28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
  • 28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
  • 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай
  • 29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ