УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байна. Ийм л хиймэл мөнгө бид тарааж байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгийг болъё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэхүү мэдэгдлийн дараагаас Хүүхдийн мөнгөтэй холбоотой шүүмжлэл, санал сэтгэгдэл ар араасаа гарч, олон хүн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний нэг хуульч Р.Булгамаа: "БНХАУ 2026 оноос шинээр төрсөн хүүхэд бүрд зургаан нас хүртэл нь жил бүр 500$ өгнө гэсэн бодлого хэрэгжүүлэхээр болсон. Тэр том гүрэн хүүхдийн мөнгөнд ийнхүү ач холбогдол өгч байгаа нь ирээдүйгээ харсан алхам. Төрөлт багасахаар хүн амын тоо буурна. Наад зах нь эдийн засаг нь агшина. Цаашлаад хүн амын бүтэц өөрчлөгдөнө.
Гадаадын өндөр хөгжилтэй эдийн засгийн хүчирхэг оронд ч хүүхдийн мөнгө олгодог бөгөөд хүүхдийн мөнгө бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм гээд бусад улс орны жишээг татсан байлаа. Үүнд,
Хүүхдийн мөнгө олгодог улс орнууд
________________________________________
Монгол Улс
• Хүүхдийн мөнгө: 1 хүүхдэд сард 100,000 төгрөг.
• Нөхцөл: 0–18 насны бүх хүүхдэд
________________________________________
БНСУ (Солонгос)
• Хүүхдийн тэтгэмж (아동수당 / Child Benefit):
o 0–7 насны хүүхдэд сард 100,000 вон (≈ 260,000₮)
o Шууд эцэг эхийн дансанд орно.
________________________________________
Япон
• 児童手当 (Jidō Teate):
o 0–3 нас: 15,000 иен (≈ 270,000₮)
o 3–12 нас: 10,000–15,000 иен
o 13–15 нас: 10,000 иен
________________________________________

• Kindergeld (Хүүхдийн мөнгө):
o 1–2 дахь хүүхэд: 250 евро (≈ 270,000₮)
o 3 дахь хүүхэд: 260 евро
o 4 ба түүнээс дээш: 275 евро
________________________________________

• Хүүхдийн тооноос хамаарч:
o 2 хүүхэдтэй бол ~140 евро,
o 3 хүүхэдтэй бол ~320 евро гэх мэт өсдөг.
________________________________________

• Child Benefit:
o Эхний хүүхэд – 24.00 фунт/7 хоногт,
o Дараагийн хүүхэд бүр – 15.90 фунт/7 хоногт
(≈ сард 160,000–220,000₮)
________________________________________

• Canada Child Benefit:
o Орлогоос хамаарч, нэг хүүхдэд жилд дунджаар $7,000 хүртэл (≈ 24 сая₮)
o Бага орлоготой айл илүү их авдаг.
________________________________________

• Family Tax Benefit:
o Хүүхдийн нас, орлогоос шалтгаалж сард AUD $200–300 (≈ 400,000–600,000₮)
________________________________________

• Barnbidrag:
o 0–16 нас: сард 1,250 SEK (≈ 400,000₮)
o Хүүхэд олон бол нэмэлтээр “гэр бүлийн хөнгөлөлт” авна.
Төсөв хоосроод байгаагийн гол шалтгаан нь Хүүхдийн мөнгөнд бус төрийн нэр барьсан, ашигласан хулгай, дээрэм газар авч улмаар үргүй зардал хэтэрсний үр дагавар юм гэжээ.
Сэтгэгдэл үлдээх