Эмч нар дөрвөн сартай нярайд мэс засал хийж амийг нь аварлаа

Говь-Алтай аймагт дөрвөн сартай нярайн мэс засал амжилттай болжээ. Аймгийн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд хамтран эмнэлгийн тусламж үзүүлснээр хүүхдийн амь насыг аварсан байна.

Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор  А.Цэнджав, мэдээгүйжүүлгийн эмч С.Сэргэлэн нар өнгөрсөн даваа гаригт /2020.12.07/ яаралтай дуудлагаар аймгийг зорьжээ. Дөрвөн сартай нярай улаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн тул ийнхүү мэс заслын аргаар амь насыг нь аварчэ

Сэтгэгдэл үлдээх