Хичээлийн шинэ жил эхэлмэгц замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний улмаас эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг тарах цагт нь авч амжаагүйн улмаас хоцорсон цаг тутамд 1500-2000 төгрөгийн төлбөрийг тухайн цэцэрлэгтээ төлж хохирох нь олон байдаг.

Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн Нийслэлийн сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цагт ажиллуулж туршихаар болжээ. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд 17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой болох аж. Энэ ажлыг эхний ээлжид 30 цэцэрлэгт  турших бөгөөд хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлэх гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xkaesq

cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor sale</a> buy lipitor online cheap