Хүүхдүүд 900 төгрөгөөр цайлдаг байсан бол 1500 төгрөгөөр цайлах боломжтой боллоо

Хүүхэд хоол хүнснээсээ хоногт 2000 орчим ккал ичлэг авах ёстой. Гэтэл манай улсын нийт сурагчдын 20 хүрэхгүй хувь нь л хичээлдээ явахдаа өглөөний цай уудаг гэсэн судалгаа байна. Үүнээсээ үүдэн бие бялдрын болоод оюун ухааны хоцрогдолд орох гэх мэт олон сөрөг хүчин зүйлс гардаг байна.  

Тиймээс Засгийн газраас шийдвэр гарган энэ хичээлийн жилээс эхлэн "Үдийн цай" хөтөлбөрийг анх удаа "Үдийн хоол" хөтөлбөр болгон хэрэгжүүлэх гэж байна.

Өмнөх жилүүдэд "Үдийн цай" хөтөлбөрт нэг хүүхдэд зарцуулах мөнгөн дүн 900 төгрөг байсан бөгөөд түүний 600 төгрөгийг түрэсэнд төлж, 500 орчим төгрөгөнд таарах "Үдийн цай" хүүхдүүдэд өгдөг байжээ.

Харин энэ удаад 1500 төгрөг болсноор хүүхдүүд өдөртөө хоол хүнснээс авах ёстой илчлэгээ бүрэн авч чадна гэж тооцоолж байна. "Үдийн хоол" хөтөлбөрт 5-р анги хүртэлх бага ангийн 381 мянган сурагч хамрагдах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Avaggs

cheap atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg for sale</a> lipitor cost