МАН-ын YIII Бага хурал өнгөрсөн бямба гарагт хуралдаж, МАН-ын даргаа сонгосон. МАН-ын дарга Ерөнхий сайд болох уу, Г.Занданшатар дарга яах вэ. гэхчлэн хууль тайлбарласан байр сууриуд хөвөрч, улстөрчид өөрийн өнцгөөс тайлбарлаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ардчилсан нам өрсөлдөгч намынхаа дотоод зөрчлийг дэвэргэж, шантааж хийх байдлаар асуудалд хандаж болохгүй. Д.Амарбаясгаланд амжилт хүсээд парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй байна.
Миний хувьд МАН-ын дарга Д.Амарбаясгалантай уулзаж, баяр хүргээд "Хулгайтай тэмцэнэ гэдэг МАН-тай тэмцэнэ гэсэн үг шүү гэж анхааруулсан" гэв.
Сэтгэгдэл үлдээх