Х.Тэмүүжин: Засгийн газар ажлаа хийхгүй бол огцордог зарчимтай

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Засгийн газар ажлаа хийхгүй бол огцордог зарчимтай. Төр засаг эзгүйдлээ. Ямар ч яам, агентлаг ажил хийхгүй байна. Ажлаа хийхгүй бол Засгийн газар нь огцордог зарчимтай. Тэр зарчмаараа явбал явна биз.
 
Энэ цаг хугацаанд бид төсвөө хэлэлцэж, ирэх өвөл ямар байдлаар төсвөө зарцуулах вэ гэдгээ ярих ёстой. Гэтэл төсөв өөрөө итгэл үнэмшилгүй болсон, сайд нар нь ч юу хэлэлцүүлж байгаагаа мэдэхгүй сууж байна. Гадаа гудамжинд тэтгэвэр нэмэхийг ахмадууд шаардлаа. Багш нар цалингаа нэмүүлэх гэж суулаа. Бизнес эрхлэгчид төрийн данхайсан бүтцээ татаач гэж хүссэн. Гэсэн ч энэ бүхний ард эзэн алга.
 
100 өдрийн дараа барьж орж ирсэн төсвийг нь хар. Нэг ч төрийн өмчит компанийг татан буулгах санал орж ирсэнгүй. Эзэнгүй буюу хариуцлагагүй газар хариуцлага тооцох эрх нь УИХ-д бий. Засгийн газар ажлаа хийхгүй бол огцордог жамтай" гэлээ.
 

Сэтгэгдэл үлдээх