Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ТББХ хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргаснаар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг боловсруулж, нэр бүхий 50 гаруй гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар  УИХ-д өргөн мэдүүлсэн. Саналыг өргөн мэдүүлснээс хойш гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай юм.

Хэлэлцэх дараалал: 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл.

  • 101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
  • 101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
  • 101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
  • 101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
  • 101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол таван минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
  • 101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
  • 101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
 

Сэтгэгдэл үлдээх