Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг маргааш буюу пүрэв гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ба баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан бол УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэр гаргана гэсэн хуулийн заалттай. Хэрвээ нийт гишүүдийн 50+1 хувь буюу 64-өөс дээш гишүүн дэмжвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцорно. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг маргааш ТББХ, нөгөөдөр УИХ-аар хэлэлцэнэ

Сэтгэгдэл үлдээх