Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна.
 
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байна.
 
Иймд баяр, амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх