Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооноос салбар тус бүрийн төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнгөрч буй долоо хоногт боловсролын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хийсэн бол маргааш буюу даваа гарагийн 14.00 цагаас эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Ирэх оны төсөвт олон нийтээс санал авсан бөгөөд эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн саналыг иргэд голчлон ирүүлсэн байдаг.
Сэтгэгдэл үлдээх