Ирэх долоо хоногийн сүүлчээр буюу баасан гарагаас цочир хүйтэрнэ. Тухайлбал, ирэх пүрэв гарагт хангайн бүс нутгаар, 3-ны баасан гарагийн өглөө Хэнтийн нуруу, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар нойтон цас, хур тунадас орж, улмаар даваа гараг хүртэл Хангай, төвийн бүс нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчимд бямба гарагт өдөртөө +6+8 хэм, шөнөдөө -8-10 хэм, ням гарагт өдөртөө +2+4 хэм, шөнөдөө -10-12 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Сэтгэгдэл үлдээх