Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 72 иргэний аюулгүй байдлыг ханган, 6,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруу, галлагааны аюулгүй байдал хангаагүйн улмаас өвөл/зуны сууц, амбаар, гэр шатсан 23, хогийн цэг 9, автомашин 4, орон сууцанд эд хогшил шатсан хоёр дуудлага бүртгэгдсэн. Иймээс галын аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл үлдээх