Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх