Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.

Тиймээс иргэд та бүхэнд:

  • Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
  • Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
  • Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх
  • Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх