Агаарын бохирдол нь дутуу төрөлт, бага жинтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг

Агаарын бохирдол нь дутуу төрөлт, бага жинтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд анхааруулжээ. Агаар дахь PM 2.5 хэмээх 2.5 микроноос бага диаметртэй жижиг тоосонцор нь чимээгүй алуурчин хэмээгддэг. Бага диаметртэй жижиг тоосонцор нь чулуужсан түлш, биомассыг шатаахаас үүдэлтэй бөгөөд хамгийн хортой агаар бохирдуулагч гэж тооцогддог. 2023 оны Дэлхийн агаарын чанарын тайланд дурдсанаар Энэтхэг улс сүүлийн хэдэн арван жилд астма, хорт хавдар болон бусад архаг өвчний тархалт нэмэгдэж байгаа бөгөөд PM2.5-ын жилийн дундаж түвшингээр 134 орны дундаас хамгийн их бохирдолтой орнуудыэ гуравдугаарт жагссан байна.

PLOS Global Public Health сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд хүрээлэн буй орчны агаарын бохирдол төрөлтөд үндэсний хэмжээнд нөлөөлж байгааг үнэлжээ. Шинжилгээгээр хүрээлэн буй орчны PM2.5-ийн өртөлт ихсэх нь жин багатай, дутуу төрөлттэй холбоотой болохыг тогтоожээ.

Хур тунадас, температур зэрэг хүчин зүйлүүд нь төрөлтийн сөрөг үр дагавартай холбоотой болохыг тогтоожээ.  PM 2.5-ийн хордлого шоо метр тутамд 10 микрограмм нэмэгдсэн нь жин багатай төрөлтийн тархалт 5 хувь, дутуу төрөлт 12 хувиар нэмэгдэхэд нөлөөлдөг байна.  Эрдэмтэд Энэтхэгийн хойд дүүргүүдийн хүүхдүүд орчны агаарын бохирдлын сөрөг нөлөөнд илүү өртөмтгий болохыг анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх