Эмэгтэй дээд лигийн аваргаар Хасын Хүлэгүүд баг тодорлоо

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга багаар Хасын Хүлэгүүд баг тодорч Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж алтан медаль, 100 сая төгрөгөөр шагнагджээ.

Улирлын финалын үнэ цэнэтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн тоглогч Кристина Кинг тодорлоо. Тэрээр энэ улирлын плейоффт 19,6 оноо,10 самбар, 1.5 бөмбөг таслалт дунджилсан юм.  Улирлын турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн Улаанбаатар Амазонс баг мөнгөн медаль, 50 сая төгрөгийн шагнал хүртэж энэ улирлыг дуусгалаа.

Эрэгтэй дээд лигийн эрэгтэй хагас шигшээ тоглолт энэ сарын 27нд UG ARENA спорт цогцолборт Эрдэнэт Минерс, Хасын Хүлэгүүд тоглолтоор эхэлнэ. Тэд 1:1 харьцаатай байгаа билээ.

У.Цогжавхлан