Монголын шигшээ баг Гуамын эсрэг 11 оноогоор хожигдлоо

Монголын сагсан  бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож, хоёр дох ялагдлаа хүлээлээ.

Тэд эхний тоглолтоо энэ сарын 22-нд хийж, Хятадын шигшээ багт 80-49 харьцаагаар хожигдсон бол энэ удаад Гуамын шигшээ багийн эсрэг тоглож, "74:63"-ын харьцаагаар хожигдол хүлээлээ. Монгол тамирчид маань "Монголын сагсанбөмбөг хэр хөгжсөнийг харуулах" зорилгоо энэ удаад биелүүлж чадсангүй.