Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5.104 иргэнд визийн зөвшөөрөл, 15.574 иргэнд зохих ангиллын виз олголоо.
Мөн 1.645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8.198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1.459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41.405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24.997, хөрөнгө оруулах зорилгоор 55.39, суралцах зорилгоор 45.70, гэр бүлийн шугамаар 30.31, бусад зорилгоор 32.68 гадаадын иргэн оршин сууж байна.

Сэтгэгдэл үлдээх