Өчигдөр буюу зургаадугаар сарын 30-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийнхээ дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг сонголоо.
Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр "Ханбогд Эксплорэйшн" гэх Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн мөнгөн хандив авсан байж болзошгүй байгаа юм. Түүний хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж буй бөгөөд буруутай нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах нь гарцаагүй юм.
Гэтэл Монголын хамгийн том улс төрийн ууган хүчин хэмээгддэг Монгол ардын нам хэрэгт холбогдоод буй нэгэндээ хариуцлага тооцох бус, харин ч албан тушаал ахиулсан нь олны гайхширлыг төрүүллээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч зардлын дансандаа хяналт тавих нь өөрийнх нь үүрэг бөгөөд хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болдог. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд тухайн үед хууль бус хандивын мөнгөнд хяналт тавиагүй, эсхүл ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд 30 сая төгрөгийг энэ онд буюу сонгууль болж өнгөрснөөс 5 сар гаруйн дараа буцаан шилжүүлсэн аж.
Сэтгэгдэл үлдээх