Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ. 

Хур тунадас: Тавдугаар сарын 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө хоёр хэмийн хүйтнээс гурван хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • Хур тунадас: Тавдугаар сарын 30-нд дуу цахилгаантай аадар бороо, 31-нд бага зэргийн бороо, зургаадугаар сарын 1-нд бороо орно.
  • Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
  • Агаарын температур: Тавдугаар сарын 30-наас сэрүүсэж шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх