Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх зам хааж, засвар хийнэ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засварын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс төмөр замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний 22:00 цагаас  тавдугаар сарын 2-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн загвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм. 

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварын ажлыг гүйцэтгэнэ.