Төрийн дээд одон медаль, зам, тээврийн салбарын шагнал гардууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, ажлаа дүгнэлээ.

Энэхүү хурлын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэлсэн үгэндээ “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн мөн Монгол Улсын Засгийн газрын 21, 86-р тогтоолын хэрэгжилт “Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төсөл”-ийн ажил хурдацтай өрнөж байгааг онцоллоо.

Дээрх ажлуудад сэтгэл зүтгэл гарган ажилласан болон олон жил төмөр замын салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудад Төрийн дээд одон медаль, зам, тээврийн салбарын шагнал гардууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх