П.Наранбаяр сайдыг таван үндэслэлээр шалгуулахаар УИХ-ын Ёс зүй, Дэгийн хороонд хандана

Сурагчдын бие даалтын долоо хоног дуусаж, өнөөдөр хичээл эхлэх байв. Гэвч Боловсролын яамны хэлцлийг Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хүлээж аваагүй тул багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр МБШУ-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцуулахаар дараах үндэслэлээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандахаар болжээ. Түүнийг

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 5, 11,
  • Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7,
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7, 8 дугаар зүйл,
  • Монгол Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралт “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 3.8 дугаар заалтыг зориудаар зөрчсөн гэдэг үндэслэлээр хандах юм байна.

Сэтгэгдэл үлдээх