Танилц: Иргэдэд үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Тус өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүлэнгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Тэгвэл иргэдэд үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарийг танилцуулъя. 

  • Чингис хаан Үндэсний музей: 09:00-16:00 /Үзвэр үзэх сүүлийн иргэнийг 15 цагт хүлээн авна/
  • Чойжин ламын сүм музей: 10:00-16:30
  • Монголын Үндэсний музей: 09:10-16:30
  • Монголын цэргийн музей: 09:00-16:30
  • Улаанбаатар хотын музей: 08:00-17:00
  • Богд хааны ордон музей: 09:00-16:00
  • Монголын Уран зургийн галерей: 10:00-17:30
  • Байгалийн түүхийн музей: 09:00-18:00 цагт ажиллана. 

Сэтгэгдэл үлдээх