Маргаашаас ихэнх нутгаар цас орж, сэрүүсэх төлөвтэй байна

Энэ мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Увс, Баян-Өлгий, Ховдын нутгаар, лхагва гарагийн өглөө Ховдын нутаг, Алтайн уулсаар ахиухан нойтон цас орох төлөвтэй байна.
Лхагва гарагт Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Архангайн нутгаар нойтон цас орно.
Лхагваас пүрэв гарагт шилжих шөнө Архангай, Баянхонгор, Говь-Алтай нутгаар цас орно.
Энэ сарын 30-ны пүрэв гарагт Говь-алтай, Баянхонгор аймгийн нутаг, мөн Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн баруун талын сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна.
29-30-нд шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор бага зэргийн цас орох бололтой.
Лхагва, пүрэв гарагт дээрх бүс нутгаар өдөртөө +4+8 хэм,  шөнөдөө -4-6 хэм, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө -8-10 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг анхаарна уу!

Сэтгэгдэл үлдээх