2025 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэн Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариу эерэг гарснаар хориотой бодис хэрэглэсэн гэж үзэн, түүний цолыг хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураагаад байсан юм.
Тэгвэл Н.Өсөхбаяр дээрх шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргасныг Спортын Арбитрийн шүүх хэлэлцээд, түүнийг хориотой бодис хэрэглэсэн гэх шинжилгээний хариуг “Илт гажсан” гэж үзэн, хүчингүй болголоо. Мөн энэхүү шийдвэр 14 хоногийн дотор албажих юм байна.
Сэтгэгдэл үлдээх