Япон улсаар үүргэвчтэй аяласан 7 хоногийн тэмдэглэлээс...

ТЭНГЭРИЙН ХААЛГА

Япон улсаар үүргэвчтэй аяласан 7 хоногийн тэмдэглэлээс...

Зарим үгийг яг таг буулгахаар утга нийлэхгүй, эсвэл монгол хүн ойлгохооргүй байдаг тул уг үндсэн утга зүйг хөөн аль болох монгол хэлэнд наалдах ,ойлгоход амар байхаар буулгадахыг хичээлээ. Тухайлбал япон хэлний 鳥居/とり- гэдэг үгийн шууд утга нь " шувууны үүр ,гэр "гэсэн үг боловч учир зүйн хувьд бурханы ертөнц ,бурхан ба хүний ертөнцийн зааг дээрхи ариун ёсны "хилийн " багана хаалга гэсэн тайлбар байдаг учир "Бурханы хаалга " гэж буулгах нь дээр болов уу гэж бодсон. Бас "Тэнгэрийн хаалга" ч гэж буулгаж болох талтай. Ханз мэддэг хүмүүс ихэнхи нь энэ яагаад шувуу гэсэн ханзыг бурхан гээд байнав? гээд гайхаад байж магадгүй юм. Энэ нь утгын хувьд дүйцүүлж буулгасанд учир нь оршино.
Ингээд Бурханы хаалга буюу /鳥居/тухай үргэлжлүүлэн хүргье.
МЭӨ 712 онд нэгэн хэрээ шувуу Тэнгэрийн чулуун хаалгыг онгойлгож Жинмү хааныг /神武天皇/ аварч түүнд тусалжээ.
Энэ үеэс шувууг шүтэх хэрээг шонхорын зоригтой ,тэнгэр огторгуйн хамгийн ариун амьтан хэмээн хүндлэх үзэл дэлгэрсэн гэдэг.Ийм домог олон янзын хувилбараар эрт үеэс японд тархжээ. Мөн бурхан багш эзэн хааныг авран хамгаалахын тулд шувуу илгээсэн тийм болохоор Тор-и /鳥居/ гэж нэрлэсэн гэж олон түүхийн эх үүсвэрт бас бичжээ. Үүнээс үзэхэд энэтхэгт байдаг сүмийн өмнөх Torano чулуун хаалга, хятадын эртний алдартай Рailou хаалга зэрэг азийн орнуудад байдаг чулуун модон бас улаан цагаан янз бүрийн өнгийн сүмийн хаалганууд бүгд утга ижил байх талтай юм байна .
Бурханы шашин дэлгэрсэн орнууд ихэвчлэн ийм хаалгануудыг сүмийн болоод байгалийн онцгой зохилдлоготой газруудад орох хаалга болгон хийдэг аж. Тор-и буюу /鳥居/ нь улаан бас цагаан өнгөөр бүтээгдсэн байдаг нь ч ихээхэн учиртай юм байна.
Улаан өнгө нь сахиус ,амь нас ,мөн чанарыг билэгддэг бол цагаан өнгө нь "Бурханы ариун газар " гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Японы " Мянган Тор-и" /
千本鳥居/ хэмээх хаалга бол мянган улаан бурханы хаалга зэрэгцэн дараалсан байдгаараа алдартай ба энэ нь эхийн хэвлийгээс төрөх зам ,хугацааг билэгдэж, энэ хаалгаар гарсан хүнийг дахин төрж байна гэж үздэг ажээ.
Бурханы хаалга буюу Бурхан хүний ертөнцийн зааг дахь хаалганы учир ийм бөлгөө

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Quzalf

buy lipitor 20mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg without prescription</a> lipitor pills

Зочин
Зочин

Ханийн минь орчуулсан зүйлийг нийтлэж өгөөд бгаамуу баярлалаа хө