Тайфү буюу ”Хар салхи 19” Японы арал дээгүүр 12-13 нд шилжих шөнө дайрч өнгөрнө

Энэ сарын 12-ны өглөөний 10 цагийн байдлаар салхитай ширүүн бороотой,ихэнхи амралтын өдрүүдээр ажилладаг байгууллагууд тухайлбал шуудан хүргэлт,сонин хүргэлт гэх зэрэг захиалгын хүргэлтийн ажлууд бүгд зогсчээ.Өчигдөр өдрөөс эхлэн ард иргэд байглийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ус,бэлэн гоймон,гурилан бүтээгдэхүүн их хэмжээгээр авч буй учир дэлгүүрүүдийн лангуунууд маш хурдан хоосорч байна.Хар салхины улмаас тог цахилгаан хэдэн өдрөөр тасрах,ус,газ ирэхгүй тасрах үед яаралтай хэрэглэх зүйлсээ авч нөөцөлж байна.

 1958 онд болсон Каногава хар салхитай ижил хэмжээний хохирол учруулах хүчтэй тайфү учир яг одоо орон даяар урьдчилан сэргийлэх,анхааруулах дохиололууд асан, Цагдаа гал унтраах алба болон дүүргээс өөрсдийн хүрээний бүс хороололдоо цагаан хоолойгоор анхааруулга, яаралтай дохиолдолд очих хамгаалах байрны байршил зэргийг сануулан иргэдэдээ танилцуулж байна. Каногава хар салхины гамшгийн хүрээнд тухайн үед нас барсан, сураггүй болсон нийт иргэдийн тоо 1269-д хүрч байжээ.

   Энэ удаагийн хар салхины онцлог нь мэргэжлийнхний тодорхойлсноор үндсэн цөм, хар нүх нь том хэмжээтэй,үүнийгээ дагаад хамрах хүрээ нь өргөн учир их хэмжээний нутаг дэвсгэрийг дайрах магадлалтай аж.Одоогийн байдлаар Токио,Чиба,Ибараки хотуудыг оруулаад 2900 гаруй айл өрх цахилгааны хязгаарлалт хийгдээд байна. Хар салхины хурд 45-65 м,,агаарын даралт 935 гектопаскаль, борооны хэмжээний хувьд Шизоакад 389.0 м, Мияа хотод 208.0 м, Канагава аймагт 327.0 м, бороо орж байгаа ба нийт нутгаар усархаг салхитай бороотой байна. Японд амьдарч буй Монголчууд минь анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Н.Базарсүрэн

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hawbgp

atorvastatin 80mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg online</a> lipitor 20mg drug