Аавынхаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг олохын тулд чадах бүх зүйлээ хийж буй Анударь охинд туслахаар олон улсын алдартай зохиолч Фүмио Сасаки Монголд иржээ. “Минимализм” гэх ойлголтыг шинэ түвшинд аваачсан гэж дэлхийд үнэлэгдэх болсон, 23 хэл дээр орчуулагдсан amazon.com-ийн бестселлэр “Good Bye, Things” номын зохиолч, минималист Фүмио Сасаки 10 дугаар сарын 23-нд 19 цагаас Монголын Минимализмын төлөөллүүдтэй нэгэн тайзнаа та бүхний оюунд хөрөнгө оруулалт хийхнээ. Түүнчлэн энэхүү өдөрлөгийн бүх орлого 100% Анударь охины аавын хагалгааны зардалд хандивлагдах юм байна.
Энгийнээс энгийнд уусахуй буюу Минимализм “Юу амьдралд нь үнэ цэнэ нэмж буйг хүмүүст ойлгуулахад тусалдаг хэв маяг бол минимализм. Өөрөөр хэлбэл, эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, зөвхөн гарцаагүй чухал зүйлсээр өрөөгөө дүүргэх вэ хэмээх асуултын хариултыг минимализм танд өгдөг”. Минимализмын тухай тэмдэгт, дуу, дүрсээр илэрсэн үй олон тодорхойлолт байгаагийн зөвхөн ганц нь л энэ. Өдгөө урлагийн бүхий л төрөлд тэр дундаа загвар, хөгжим, дизайн зэрэгт өөрийн онцлогийг шингээж, томоохон урсгал болон өргөжжээ.
Минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж нэрлэдэг. Минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж нэрлэдэг. Тэд ийм хэв маягаар амьдрах нь эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, зөв зүйлд анхаарал хандуулж, зорилго, зорилтуудаа илүү тодорхой болгоход тусалдаг гэж үздэг. Хамгийн наад зах нь нүүж суухад ч тун хялбар болдог байна. Сүүлийн үед олон оронд залуус энэ хэв маягийг сонгон, өөрийгөө минималист хэмээн тунхаглах болсон билээ.
Эвентийн илтгэгчид:
1. Японы шинэ Минимализмын зохиолч Фүмио Сасаки
2. Л.Саруултөгс (Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч)
3. Оюу (Минималист Блоггер, Стилист)
4. Б. Идэр-Од (Минималист)
Холбогдох утас-90907776
Сэтгэгдэл үлдээх