Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино өнгөрөгч амралтын өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ.24 ангит тус киноны зохиолыг БНСУ-ын KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маяг, онцлогт тохируулан хөрвүүлж бүтээжээ.
“Бүтэн амьдрал” киноны 1, 2-р анги цацагдсаны дараа “хуулбарласан бүтээл байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
KBS телевизийн хит бүтээл “My Rosy Life” хэмээх кино 2005 онд дэлгэцнээ гарч олон нийтийг шуугиулж байв. Тэрхүү зохиолыг манай уран бүтээлчид албан ёсоор худалдан авч үзэгчдэд толилуулж байгаа нь энэ ажээ. Тухайн улсдаа тэргүүлж буй киноны форматыг албан ёсны эрхтэйгээр авч бүтээх нь бусад орны туршлагаас суралцаж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Зарим үед өөр улсын хувилбар нь эх зохиолоосоо сайн болох тохиолдол ч гардаг гэнэ. Тун удахгүй Монголын кино уран бүтээлчдийн контент энэ мэтчилэн дэлхийд үнэлэгдэхийг үгүйсгэхгүй юм.
Сэтгэгдэл үлдээх