Улсын онцгой комиссоос хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хаахаар болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн гарах зургаан постыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар болсон. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлаж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон. Мөн дээрх өдрүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг ч хориглосон.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
Онцлоход, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна.
2020.02.23 Нийслэлийн зас хаах тухай2020.02.23 Нийслэлийн зас хаах тухай
Posted by Todnews.mn on Friday, February 21, 2020
Сэтгэгдэл үлдээх