1. Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.
2. Аливаа зүйлийг бүрэн хийж дуустал угаас боломжгүй мэт санагдсаар л байдаг юм. Үргэлж шүү.
3. Зоригтой хүн гэдэг айдсыг мэдэрдэггүй биш харин айдсаа даван туулж чаддаг хүнийг хэлнэ.
4. Сайхан сэтгэл, зөв ухаан хоёрыг хослуулвал чи ялагдашгүй боллоо гэсэн үг.
5. Амьдралын утга учир нь унахгүйг хичээж явахад биш унасан ч ахин дахин босох хүчтэй байхад оршдог.
6. Дайснаа сайн мэддэг бол. Тэгээд түүний хичээллэдэг, хамгийн дуртай спортын төрлийг нь шамдан суралц.
7. Манай улсад бол эхлээд шоронд суудаг, дараа нь харин Ерөнхийлөгч болдог юм.
8. Уулын орой дээр нь авирч гарсныхаа дараа л чи авирах ёстой, түүнээс ч өндөр маш олон уулс байгааг олж хардаг.
9. Хэн ч анхнаасаа бусдыг шашин шүтлэгээр нь, арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг болж төрдөггүй юм. Хүний үзэн ядах гэдэг бол амьдралын явцад сурдаг зүйл. Үзэн ядахыг сурч болсон юм чинь хайрлахыг ч гэсэн сурч болно. Үүнийхээ дараа л хүн зүрхэнд нь хайр нөгөөхөөсөө ч илүү гайхалтай зохиж байгааг мэдрэнэ.
10. Амжилтаар минь намайг бүү дүгнэ. Түүний оронд хэдэн удаа алдаад буцаж боссоноор минь шүүгээрэй.
11. Эрх чөлөөнд хүрэх амархан арга зам хаана ч байхгүй. Хүсэл зорилгынхоо хязгаарт хүрэхийн тулд бид заавал үхлийн сүүдэрт хөндийгөөр дайрах л болно.
12. Бид цаг хугацааг ухаалаг “үрэх” хэрэгтэй. Яагаад гэвэл тэр зөв зүйл бүтээлгэхийн тулд л оршдог юм.
13. Би Африкт энх тайван оршоосой хэмээн мөрөөдөж байна.
14. Өмнөд Африкийн тухай үзэсгэлэнтэй мөрөөдөл бий л бол түүнд хүрэх арга замууд заавал байгаа. Тэдний хоёрыг нь “Сайн сайхан” ба “Уучлал” гэж нэрлэж болно.
15. Бүх хүнд ажил, талх, ус, давс байг л дээ.
16. Намайг алж чадах цорын ганц зүйл бол юу хийхээ мэдэхгүй өглөө сэрэх явдал. 17. Би зөвхөн бодлынхоо хүчээр баруунд ч, зүүнд ч, аль алинд нь нөлөөлсөн.
18. Хэрвээ чи хүнтэй түүний ойлгох хэлээр нь яривал яриа чинь толгойнд нь бууна. Харин түүний хэлээр яривал зүрхэнд нь хүрнэ.
19. Мөнгө биш эрх чөлөө л амжилтыг бүтээдэг.
20. Өнгөрснийг март. /Тэр эрх чөлөөний төлөө тэмцсэнээсээ болж амьдралынхаа 27 жилийг шоронд хоригдож өнгөрүүлсэн/ Тэр өглөө бүрийг давтагдашгүй үнэ цэнэтэй болгон амьдардаг байсан болохоор хорвоо дэлхий тэр чигээрээ түүнд өртэй хоцорчээ. Маргааш гэдэг харин чиний хувьд хэр үнэ цэнэтэй зүйл вэ?
Сэтгэгдэл үлдээх