Хүүгийн эх өөрт үлдсэн ганц байшингаа зарж “Ногоон амьдрал” хэмээх буяны байгууллагыг байгуулжээ

67 настай И Жифан гэх эмэгтэй Өвөр Монголын баруун хойд зүгийн цөл газар хүүгийнхээ сүүлийн хүслийг гүйцээхийн тулд 12 жилийн турш нэг сая гаруй мод тарьж амьдарсан байна. Түүний ганц хүү Ян Руизе 2000 онд Япон улсыг зорьсон ч ослын улмаас амиа алдсан аж. Тэр үеэс хүүгийн эх өөрт үлдсэн ганц байшингаа зарж “Ногоон амьдрал” хэмээх буяны байгууллагыг байгуулжээ. 


Хүү нь нас барахаасаа өмнө эх орондоо эргэж очоод цөл газраа ойжуулахыг хүсэж байгаа тухайгаа ээждээ хэлж байсан байна. Тиймээс ээж нь хүүгийнхээ энэ хүслийг гүйцээхээр ийн шийдсэн аж. И Жифан 2004 оноос хойш өнөөг хүртэл Өвөр Монголын Киркин цөлийн газарт 1.1 сая модыг тариад байгаа бөгөөд ирээдүйд 8660 километр квадрат бүхий газрыг хамарсан Ал Шаны цөл газрыг бүрэн ойжуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Prpplv

order lipitor 40mg online cheap <a href="https://lipiws.top/">order generic atorvastatin 40mg</a> atorvastatin pills