Хавьтагч биш Харьцагч

      Монгол хэлний утга зүйн хувьд “Хавьтах” гэвэл ойр дотно болох, бие бодын утгаараа “үүлэн борооны ажлыг” хэлдэг. Тэгэхлээр “Хавьтагч” гэдэг бол халдвар авсан хүнтэй нэн дотноссон юмуу дээрх ажлыг хийлцсэн хүмүүс болоод байна. Гэтэл тэр хүнтэй гар бариад өнгөрсөн, яриа хөөрөө дэлгэсэн хүмүүс бол “Хавьтагч” биш, “Харьцагч” билээ. Ямар нэгэн байдлаар түүнтэй харьцсан, харьцаа тогтоосон хүмүүс, гагцхүү хавьталгүй хүмүүс гэсэн үг.

Тэгээд “Дам харьцагч” нь түүнтэй биечлэн уулзаагүй боловч ойр байсан хүмүүстэй нь ямар нэгэн байдлаар харьцсан бусад хүмүүс болно. Иймд утга зүйн ном ёсоороо бол “ХАВЬТАГЧ” биш, “ХАРЬЦАГЧ” юм. 

Доктор, профессор С.Дулам

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bpkhnk

lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">buy lipitor pills for sale</a> order lipitor generic