Одоогийн байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байгаагаас Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Идэр, Алдархаан, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Тариалан, Их-Уул, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Архангайн Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Жаргалант, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хотонт, Төвшрүүлэх, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Бугант /Ерөө/, Хэнтийн Баян-Адарга, Сүхбаатарын Асгатад 20 см-с зузаан, нягт нь 0,12-0,3 г/см3, Увсын Улаангом, Тэс, Зүүнговь, Сагил, Давст, Завханы Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сонгино, Шилүүстэй, Сантмаргац, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Тариалан, Улаан-Уул, Эрдэнэбулган, Баянхонгорын Галуут, Архангайн Тариат, Цахир, Булган, Хашаат, Хангай, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Хархорин, Булганы Бугат, Хангал, Орхон, Баян-Агт, Тэшиг, Дашинчилэн, Булган, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баян-Өнжүүл, Хэнтийн Дадал, Биндэр, Батширээт, Батноров, Өмнөдэлгэр, Галшар, Баян-Овоо, Хэрлэн, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол, Баян-Уул, Цагаан-Овоо, Сүхбаатарын Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгаар 10-19 см зузаан, нягт нь 0,08-0,26 г/см3 цастай байсан байна.
Цас ихтэй байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.
3 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас нийт нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Сарын эхээр тал хээр говийн нутгаар, дундуур ихэнх нутгаар, сарын сүүлчээр зарим нутгаар үе үе хүчтэй салхилж, цасан болон шороон шуурга шуурах мэдээ гарсан.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг ЦУОШГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх