Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунга хаар боллоо.
Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасны дагуу ресторан пабын ажиллах цагийг 22:00 цаг болгосон төдийгүй архи худалдах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч мөн энэ цагаар хязгаарласан.
Тэгвэл уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргажээ.
Захирамжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгах бөгөөд уг шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэжээ.
Сэтгэгдэл үлдээх