1979 оны 6 сарын 11нд Америкийн өнцөг булан бүрт алдар нь түгсэн Жон Уэйн арван хэдэн жилийн турш хорт хавдартайгаа тэнцсэний эцэст өөд болжээ. Тэрээр олон кино уран бүтээлд муу талын дүрийг маш сайн гүйцэтгэсэн бөгөөд 1969 онд тэрээр Rooster Cogburn кинонд согтуу нэг нүдэт маршал дүрийг бүтээсэн нь түүнд оскарын шагналын эзэн болгосон юм . Түүний хамгийн сүүлд тоглосон кино 1976 онд Буудлагачин нэртэй кинонд тоглосон бөгөөд энэхүү киноны дүр нь хорт хавдраар нас бардаг байна. Жон Уэйн энэ үед өөрөө хорт хавдартайгаа тэмцэж байсан нь түүнд энэ дүрийг бүтээх нь тийм ч амаргүй мөн жинхэнэ утгаараа шилдэг дүрийг бүтээхэд нь тусалсан байх.
Сэтгэгдэл үлдээх