Идэж уухын асуудалтай УИХ-ын гишүүнээр яахав дээ ...

Хуралдаандаа суухдаа бувар бувар боорцогдож,  цайлснаараа “боовчин” нэртэй болсон ганц гишүүн нь бас л идэж уух юмтай холбогдож гурил тараажээ л гэнэ. Дээр нь болоогүй ЖҮД-чдын жагсаалтад нэр нь байнга бичигдээстэй. Энэхүү идэж уух, асуудалтай гишүүн бол Мөнхөөгийн Оюунчимэг. Би зээл аваагүй ээ гэж мэдэгдэл хийгээд, ядрахын эрхэнд шоколадтай боов идэж цайлсан уучлаарай гээд л төлөв зан гаргадаг ч хачир дээрээ түүний өмч хөрөнгө хэд арав дахин нэмэгджээ. Гэтэл бас л би буруугүй ээ АТГ тоо зөрүүлсэн байна гэж бас л гэмгүй царайлдаг. “Гүлдийчээд энэ нөхөр но-той шүү” гэдэг шиг гэмгүй царайлчихаад хөөрхөн хөөрхөн шоглоод явдаг байх нь.

Хэвлэл мэдээллээр М.Оюунчимэг гишүүнтэй холбоотой дараах баримтуудыг дэлгэсэн байдаг.

...М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгэг бүртгүүлсэн аж ахуй нэгжийн хөрөнгийг барьцаалж хамаарал бүхий этгээдээр зээл авсан байдаг. "Бест авто тюнинг” ХХК санхүүжилт 500 сая ЖДҮХС-гаас ороод захирал н.Мягмарцэрэн нь өөрийн харилцах ХААН банкны дансандаа аваад тэр данснаасаа 2018 оны 09.28-ны өдөр гишүүн Оюунчимэгийн нөхөр Баярсайханы харилцах Голомт данс руу 150 сая төг шилжүүлсэн байдаг ....

...М.Оюунчимэг гишүүн 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara ,BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэж  ХОМ-тээ тусгажээ...

Би болон манай гэр бүл ЖДҮ-тэй ямар холбоогүй гээд мэлзээд байдаг гишүүний ХОМ-ээс түүний гэр бүлийн гишүүдийн орлого хэдэн арав дахин өссөн нь хэн хүний харыг төрүүлэв. 2015 онд 30 сая төгрөгтэй байсан ч  2018 онд 461 сая төгрөгийн орлого болтол өсчээ...

            Түүнчлэн М.Оюунчимэгийн чимээгүй төрийн албанд ажиллаж тэнцэхгүй эгч дүүгээ дарга даамлаар шахдаг гээд цааш түүний но үргэлжлэнэ....  

Эрхэм гишүүний Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татна. М.Оюунчимэг гишүүн 150 мянган хүн амтай Чингэлтэй дүүргийн Засаг даргаар эгч М.Цэцгээг зүтгүүлэхийн цаад учир нь сонгууль ойртсон үед өөрийн гарын дор хүнээ тавьж төрийн бүтцийг сонгуульд ашиглах давуу байдлыг олж авах зорилготой байгаа гэнэ. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэд жидүчин М.Оюунчимэг гишүүнийг огт дэмжихгүй, бидний боломжийг хулгайлсан хүнийг сонгохгүй гэдгээ ил илэрхийлцгээх болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jynkwq

order lipitor 40mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg pill</a> cheap lipitor 10mg