ӨНӨӨДӨР ҮҮРГИЙН ОНГОЦООР 428 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ

Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 15-нд МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа (транзит) тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байна.

Энэ удаагийн нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдийг авчрахаар төлөвлөжээ.

Эхний онгоц 17:00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн ирэх юм байна. Тэдгээр иргэпийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.

Харин хоёр дахь онгоц 20:00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн ирэх бөгөөд тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлахаар бэлтгэл хангасан байна.

Мөн транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wmtaoi

atorvastatin 40mg price <a href="https://lipiws.top/">lipitor 10mg generic</a> lipitor pill