Цахим орчинд өндөр настныг хүлээж суулгалгүй буудлаас хөдөлж буй автобусны бичлэг түгж, нийгмийн сүлжээнд шүүмжлүүлээд байсан.
Тэгвэл Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн фэйсбүүк хуудаст тус автобусны жолоочид хариуцлага тооцсон тухай мэдээлжээ.
Тэрбээр, “Ахмад настан иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг санууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарууллаа.
Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл үлдээх